Sunday, April 8, 2012

Алдартай номын сангууд

XX зууны Монголын номын сангийн хөгжил нь 1921 оны ардын хувьсгалын ялалттай нягт холбоотой юм. Ардын хувьсгал ялсанаас хойш дөрвөн сарын дараа нийт ард түмэнд үйлчлэх улсын анхны номын сангийн үндэс суурь тавигдаж 1921 оны 11-р сарын 9-нд Ардын засгийн газрын 24-р хурлын тогтоолоор Судар бичгийн хүрээлэн байгуулахаар зааж, Судар бичгийн хүрээлэнг Козины байрлаж байсан өндөр байшинд байрлуулах, хүрээлэнгийн албан хэрэгцээнд зориулан 3000 лан мөнгө олгохоор тогтжээ.
Энэхүү хүрээлэнгийн дэргэд О.Жамъян, Ч.Бат-Очир, Д.Дашням, эрдэмтэн Цэвээн Жамсранов нар хувийнхаа номыг нийлүүлэн 2000 номоор анхны номын санг байгуулсан нь одоогийн Монгол Улсын Үндэсний номын сангийн эх үүсвэр болсон байна. Одоо Үндэсний номын сан нь 3 сая гаруй номын фондтой манай улсын тэргүүлэгч номын сан болон үйл ажиллагаагаа явуулж байна.
    Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 1500 гаруй номын сан үйл ажиллагаагаа явуулж байна.
Дэлхийн хамгийн алдартай номын сангууд        
  • Ассирын нийслэл Ниневи дэх Ашшурбанипал хааны номын сан
  • Египетийн эртний Эллиний Александрийн номын сан
  • Пергамийн номын сан
  • Отрарийн номын сан
  • Кордовын II Аль Хакамийн номын сан
  • Ватиканы номын сан
  • Париж дахь Францын Үндэсний номын сан
  • Бээжин хот дахь Хятадын Үндэсний номын сан
  • Милан дахь Амборзоны номын сан
  • Флоренцийн Лауренцийн номын сан
  • Вашингтоны Конгрессын номын сан
  • Лондоны Британийн номын сан \дэлхийн хамгийн их цуглуулгатай номын сан. Өнөөдрийн байдлаар 150 сая гаруй нэгж ном, хэвлэлийн бүтээгдэхүүнтэй\
  • Оксфордын их сургуулийн Бодлейн номны сан \дэлхийн эртний нийтийн номын сангуудын нэг\ 
  • Кембриджийн их сургуулийн номын сан  
  • Копенгангийн Хатан хааны номын сан

  • Санкт-Петербургийн Оросын Үндэсний номын сан
  • Берлиний Үндэсний номын сан
  • Баруун Европ дахь хувийн түүхэн цуглуулгууд: Валлендортийн номын сан, Запускийн номын сан
  • Швейцарь дахь ариун Галлийн сүмийн номын сан
  • Прагийн Гейдельбергийн их сургуулийн дэргэдэх Палатины номын сан зэрэг ордог байна.

No comments:

Post a Comment