Sunday, April 8, 2012

Номын сангийн үйлчилгээ

омын сангийн үүргийг ерөнхийд нь 6 ангилж болно.

[засварлах] Цуглуулах

Ном, сонин, сэтгүүлээс эхлээд CD зэрэг мультимедиануудыг цуглуулна. Ингэхдээ хэрэглэгчдийн үүднээс хандаж, тодорхой төлөвлөгөөний дагуу цуглуулж, мөн хэрэглэгдэхгүй болсон материалууд дундаас хадгалах шаардлагагүй гэж үзсэн зүйлсийг хаяж болдог.

[засварлах] Төрөлжүүлэх

Ном хэвлэл нь зохистой байдлаар төрөлжүүлэгдээгүй бол хэрэглэх үнэ цэнэгүй болох билээ. Иймд номын сангууд цуглуулсан материалаа тодорхой аргын дагуу индексжүүлж, ангилна. Ингэснээр мэдээллийг хайхад хялбар болдог.

[засварлах] Хадгалах

Ном хэвлэл, материалууд хийгдсэн материалаасаа хамаарч зохистойгоор хадгалахыг шаарддаг. Мөн элэгдлийг засварлах, олшруулах зэргээр устаж үгүй болохоос сэргийлнэ. Цаг ирэх тусам нэмэгдэх мэдээллүүдийг зөв зохистой хадгалахын тулд хэрэггүй болсон мэдээллийг хаяж устгах ч тохиолдол бий.

[засварлах] Үйлчилгээ

Номын сангийн хамгийн гол зорилго юм. Өөрийн фондод буй материалуудаас үйлчлүүлэгчдэд зээлүүлэх, түр хэрэглүүлэх, хувилж олшруулан хэрэглүүлэх, уншуулах зэрэг үйлчилгээг үзүүлдэг.

[засварлах] Арга хэмжээ

Номын санг сурталчлах арга хэмжээ зохион байгуулах

[засварлах] Сургалт

Номын сангаар үйлчлүүлэх талаар сургалт, танилцуулга хийх

[засварлах] Номын сангийн үзүүлдэг үйлчилгээнүүд

No comments:

Post a Comment