Соёлын ажилтны чуулга уулзалт Дашбалбар суманд амжилттай болж өндөрлөлөө
“Соёлын ажилтны анхдугаар чуулга уулзалт - 2012” Дашбалбар суманд зохион байгуулагдлаа
Соёлын ажилтны анхдугаар чуулга уулзалт Дорнод аймгийн Дашбалбар суманд 2012 оны 3 дугаар сарын 24-25- ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганы нээлтэд БСШУЯ-ны дэд сайд Т. Ундармаа, УИХ-ын гишүүн Д. Одбаяр, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Н. Хүрэлбаатар Аймгийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д. Жаргал, БСГ-ын дарга Р. Дуламсүрэн, Дашбалбар сумын засаг дарга М. Ёндонжамц, Дашбалбар сумын ИТХ- ын дарга Балжид нар чуулганд оролцогчдод амжилт хүсч мэндчилгээ дэвшүүллээ
Чуулганаар “Аймгийн соёлыг 2012-2016 онд хөгжүүлэх бодлого, төлөвлөлт, Аймгийн Биет бус соёлын өвийн өнөөгийн байдал, түүний цаашдын хандлагын талаар хэлэлцэн чууллаа. Чуулганд соёл урлагийн байгууллагуудын удирдах ажилтан, уран бүтээлч нийт 61 хүн хамрагдлаа. Чуулганаар хөндсөн бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл боловсруулж, ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулж батлах саналыг уриалга болгон дэвшүүллээ. Чуулганаас гаргасан уриалга шийдвэр, хэлэлцүүлгийн эмхэтгэлийг хэвлүүлж соёлын байгууллагуудад хүргэхээр боллоо.
Уламжлалт өв соёлыг хамгаалах, хойч үедээ өвлүүлэх зорилгоор Дашбалбар сумын өндөр настан биет бус өв тээгч, ардын авъяастнуудын “Уламжлалт өв” үзүүлэх тоглолт зохион байгуулагдлаа. Тоглолтод Буриад хуримын ёс түүний зан үйлийг илтгэн харуулсан агуулга бүхий урлагийн тоглолт нь үзэгч олны сонирхлыг татсан үр дүнтэй арга хэмжээний нэг боллоо. Биет бус соёлын арга хэмжээг орон нутаг болон UBS телевизээр сурталчиллаа.
No comments:
Post a Comment