Saturday, April 14, 2012

МҮНС танилцуулга

МҮНС-гийн танилцуулга
Пүрэв, 2010 Дөрөвдүгээр сар 15 01:15
Монгол Улсын Үндэсний Номын Сан нь 3 сая гаруй ном хэвлэлтэй Монгол улсын хамгийн том номын сан бөгөөд одоогоор 5 хэлтэс, 90 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

шаргалжууд

аргалжуут
Рашаан сувилал
Хүчин чадал:
100 хүн
Утас:
70153034, 91914077
И-мэйл:
Вэб:
Хот/аймаг:
Хаяг:
Баянхонгор аймаг, Эрдэнэцогт сум
Шаргалжуут
Шаргалжуутын рашаан сувилал нь 1961 онд Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн байгуулагдаж 1967 оноос улсын хэмжээний рашаан сувилал болсон
2006 онд нийтийн дуудлага худалдаагаар хувьчилж авсан байгалийн эмчилгээний бүтээгдэхүүнийг уламжлалт болон нөхөн сэргээх эмчилгээтэй хослуулан хэрэглэдэг эмийн бус эмчилгээтэй сувилал юм. Эмчилгээний чанараараа  хосгүй энэ рашааныг хүн амыг эрүүлжүүлэхэд үр дүнтэй хүртээмжтэй  байлгахын тулд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Жилд 4500-5500 хүнд 3500-4000 ор хоногийн эмчилгээ үзүүлж байна. Энэ сувиллын давуу тал нь Монголын бусад аль ч рашаан сувилалд эмчилдэггүй саажилт, бронхит өвчнийг анагаах эмчилгээ хийдэг.

Баянхонгор аймаг

"Баянхонгор" хэмээх бусад утгыг хайж буй бол Баянхонгор (салаа утга)-г үзнэ үү.
Баянхонгор
Далбаа Сүлд
Туг Сүлд
Баянхонгор тодруулагдсан газрын зураг
Байгуулагдсан 1941
Аймгийн төв Баянхонгор
Нутаг дэвсгэр
 • Талбай

115,977.5 км²
Хүн ам
 • Нийт (2006)
 • Нягтшил

82,088
0.71 хүн/км²
Утасны дугаар +976 (0)144
Машины код БХ-
ISO 3166-2 MN-069
Цахим сүлжээ bayankhongor.mn
Баянхонгор нь Монгол улсын аймаг юм. 1941 онд байгуулагдсан, 115977 км² нутагтай.

Агуулга

 [нуух

[засварлах] Газар нутаг

Баянхонгор аймагийн номын сан

"НОМ СОЁЛЫН ӨРГӨӨ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ"

Баянхонгор аймгийн нийтийн номын сан байгуулагдсан түүхэн товчоон
Баянхонгор аймгийн нийтийн номын сан 1944 онд Гэгээрлийн хэлтсийн харъяанд 300-д номтой,1 номын санчтай,жилдээ 112 хүнд 1218 номоор үйлчилж байсан бөгөөд анхны эрхлэгч О.Бэгзсүрэн ажиллаж байжээ.Одоо 44.500 боть номтой,9 ажилчидтай,жилдээ 3800 байнгын уншигчдад карт нээж,20.000 ирцэд ,55.000 ном олгож,иргэдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах үүрэг бүхий төрийн үйлчилгээний орон нутгийн соёлын байгууллага юм.Аймгийн нийтийн номын сан нь 1 давхар зориулалтын бус байранд үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2009 оны 12 сард “Номын –Өргөө хүүхэд залуучуудын хөгжлийн төв”-ийн 2 давхар орчин үеийн барилга ашиглалтанд орж,зориулалтын шинэ байранд үйл ажиллагаагаа явуулж,1 ээлжинд 100 хүнд үйлчлэх :

-НИЙТИЙН УНШЛАГЫН ТАНХИМ,

-ХҮҮХДИЙН УНШЛАГЫН ТАНХИМ,

-ЛАВЛАГАА,АРГА ЗҮЙН ТАНХИМ,

-ИНТЕРНЭТ МЭДЭЭЛЛИЙН ТАНХИМ,

ФОНД,ГЭРЭЭР НОМ ОЛГОХ ТАСАГ,

-СӨНХ-ДЭД ҮЙЛЧЛЭХ тасагтай.Ажилчдын амралтын өрөөтэй.Тус номын сан нь мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан.Халуун ам бүлийн дотор МУСТА-2,төрийн дээд одон медаль-2, БСШУЯ,аймаг,орон нутгийн шагналаар 2 хүн шагнагдсан.

Номын сангийн үйлчилгээг зах зээлийн өнөөгийн нөхцөлд нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх,үйлчилгээ,мэдээллийн чанар,хүрээ,хүртээмжийг түргэн шуурхай хүргэх зорилт агуулан ажиллаж,явуулын ном хүргэх,хүүхдийг бага наснаас нь номын сан,ном хэвлэлтйэ харьцаж сургах,номын санг орчин үеийн мэдээллийн төв болгон,дэвшилтэт техинк технологоор хангах зорилгыг дэвшүүлэн ажиллаж байна.

Уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан тухайн үеийн шинэ ном,хэвлэлийн бүрдүүлэлтийг тогтмол хийжулирал бүр 8-9 төрийн хэвлэл захиалан,МННХ,Соросын сангийн “Номын хандив”, “Пушкин “төсөлд орон нутгийн номын сангуудыг хамруулан 25-50%-ийн хөнгөлөлттэй үнээр ном,Азийн сангийн ном хөтөлбөрөөр англи ном ,CD-г үнэгүй авч,англи номын фондтой боллоо.
2004 оноос МУ-ын Засгийн газрын 140-р тогтоолоор жил бүр “шилдэг ном” шалгаруулж,аймаг,сумдын номын сан,БСШУЯ,МУҮНС,ННФ,бусал байгууллага ,хувь хүний хандив,японы буцалтгүй тусламж зэргээр фондын номын ханамж сайжирсан.хэрэглэгчдийн шаардлага хангахгүй ,хуучирч,урагдаж, муудсан,сэргээн засварлах боломжгүй болсон олон хувьтай номыг фонднлоос дэс дараатай хасаж,актлах ажлыг зохион байгуулсанаар фонд чанартай боллоо.
Засгийн газрын болон,аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор аймаг,сумдын номын сангийн фондыг шинэ ном хэвлэлээр баяжуулах,явуулын номын сангаар үйлчлэх,орон нутгийн номын сангуудад сургалт зохион байгуулах,мэргэжил боловсролыг дээшлүүлэх,арга зүйгээр туслах,зөвлөмж гарын авлага бэлтгэх,тайланг нэгтгэх,тохимол болгох зэрэг ажлуудыг арга зүйн төвийн хувьд шат дараатай хэрэгжүүлж ажиллаж байна.
Аймгийн төв номын сангийн нэгж тасгууд интернэт,дотоод сүлжээнд холбогдож, интернэтийн үйлчилгээ,электрон үйлчилгээ,и-мэйл хаяг нээх үйлчилгээг явуулж,вэб хуудастай болж ,номын сангийн үйлчилгээг цогцоор автоматжуулах
LIB4U программыг ашиглан электрон каталогтой боллоо.
Номын сангийн үйлчлэх хүрээ нь нэг бус салбарыг хангадаг тул төрийн болон төрийн бус байгууллагууд,салбарын бодлого төлөвлөлттэй уялдуулан хамтран ажиллах,зохицуулах замаар үйл ажиллагааг өргөжүүлэхэд үр дүнтэй ажил зохион байгуулж байна.

Аймгийн нийтийн номын сан нь үйл ажиллагаагаа улсын түвшинд хүрч,ард иргэдээ уншигч ард түмэн болгох зорилготой сху-ны доктор ш.чимгээгийн нэрэмжит “ном-эрдэм” 3 сарын аяныг 11 дэх жилдээ болзолтойгоор зохион байгуулж,жил бүр шилдэгээ тодруулж ажиллахын зэрэгцээ,лавлагаа мэдээлэл,соёл танин мэдэхүйн олон төрлийн ажлыг зохион байгуулж ирлээ.
МУЗГ-ын тогтоолын дагуу жил бүр жил бүр “үндэсний бичиг үсгийн баяр”-ыг зохион байгуулан явуулдаг боллоо.гадаад харилцааг өргөжүүлэхэд “дэлхийн зөн” орон нутгийн хөгжлийн байгууллагад “хүүхэд ном мэдээлэл”төсөл бичиж,энэн төсөл дэмжигдэж,гадаад мэдээллийн кабинет байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.
ННФ-ын санхүүгийн дэмжлэгээр хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдийг сонгон “хүүхдийн хөгжлийг дэмжих хичээлээс гадуурх” хөтөлбөр 2009 оны 2 сараас 2010 оны 2 сар хүртэл жилийн хугацаатай амжилттай хэрэгжлээ.
БСШУЯ-ны сайдын 441 дүгээр тушаал “номын сангийн данс маягт шинэчлэх” ажил хийгдэж,монгол номын хуучин 48 данс,орос,англи номын 8 данс байсныг шинэчилж,монгол номын 16 дансанд,39541 ном,орос,англи номын 2 дансанд 4432 ном бүртгэлээ.
Сангийн сайд,БСШУЯ-ны сайдын хамтарсан тушаал,357/406 “ном хэвлэлийг дахин үнэлэх журам”-ын дагуу 46575 ширхэг номыг 39.750.195 төгрөгөөр 100% дахин үнэлж дууслаа.
Ном зүйч Б.Түвшинчимэг ,фондоч Я.Гэрэлтуяа нар 2006 онд “хонгор нутаг ном хэвлэлийн хуудаснаа” орон нутгийн ном зүйн бүртгэлийг ном болгон хэвлэн гаргалаа.
Тус байгууллагын хамт олон оюуны хурдацтай хөгжил бүхий мэдээллийн эрин зуунд номын сангийн үйлчилгээний хүрээг улам боловсронгуй болгож,өргөжүүлж,иргэдэд зөвхөн ном уншуудлх бус сүүлийн үеийн мэдээ,мэдээллийг түргэн шуурхай хүргэх ” мэдээллийн төв” болон хөгжүүлэх зорилттой ажиллаж байна.энэ зорилгоо биелүүлэхэд чадвартай,мэргэшсэн боловсон хүчинтэй байж,бүх үйл ажиллагаанд чанарын өөрчлөлт, шинэчлэл хийж,электрон каталог,цахим номын сан,автоматжуулалт,интернэт үйлчилгээ зэрэг шинэ үйлчилгээ гарч,сүүлийн үеийн ололт амжилтуудыг өргөн нэвтрүүлж ажиллана.
Хүн төрөлхтний оюуны дээж болсон номын гэгээн ертөнцөөр аялая гэвэл манай номын сангийн үүд хаалга ямагт нээлттэй.

Эрхэм зорилго

Соёлын бодлогын хүрээнд

шинэ ном хэвлэл мэдээллээр фондыг шинэчлэн өнөөгийн нөхцөл нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээлэлээр хангагдсан эрдэм шинжилгээ, сургалт танин мэдэхүй, мэдээллийн төв болгон өргөжүүлж иргэдэд үйлчилгээний таатай орчинг бүрдүүлэх

Зорилт

Номын сангийн үйл ажилллагааг орчин үеийн жишигт хүргэх туршлагын үндсэн дээр хөгжүүлэх

Номын сангийн хөгжлийн үйл ажиллагаанд үйлчилж буй хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөж шинэчлэх, боловсруулж,батлуулах

Номын санд мэргэжлийн ур чадвартай боловсон хүчин ажиллуулах , мэргэжил чадварыг дээшлүүлэх , орчин үеийн тоног төхөөрөмж ашиглах ,мэдлэг чадварт сургах

Номын хөмрөгийн бүтцийг сайжруулах ,нээлттэй байх

Номын сангийн үйл ажиллагааг авоматжуулах цахим каталоги, дохиолол хяналтын систем бий болгох

Хүнийг хөгжүүлэх,нийгмийн баталгааг хангах

Төсөл хэрэгжүүлэх, төслүүд боловсруулах, санхүүгийн дэмжлэг олж авах

Ном хэвлэлийг сурталчилах,хадгалж хамгаалах,судлах,бүрдүүлэх

Интернэт үйлчилгээ,цахим электрон үйлчилгээ явуулах

ЗАХИРАЛ  М.МЯНГАН

АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН ХАМТ ОЛОН

Нийтийн уншлагын танхим
48 суудал бүхий тохилог танхимд сууж, шинжлэх ухааны бүх салбарын ном зохиолиуд,өөрийн болон дэлхийн шилдэг зохиолчдын бүтээлүүдээс бүрдсэн өргөн сонголт бүхий ном,хөмрөг,электрон үйлчилгээгээр танд үйлчилнэ.
Мөн сургалт ,сурталчилгаа,чөлөөт цагийн олон төрлийн арга хэмжээ зөвхөн танд зориулагдах болно.

Интернэт мэдээллийн танхим
Олон улсын интернэтийн сүлжээ,түүний өвөрмөц технологийг ашиглан бүх төрлийн мэдээллийг авах өргөн боломжийг танд олгож байна.Та зөвхөн манай номын сангийн хүрээнд мэдээлэл аваад зогсохгүй дэлхийн болон улс орон,аймаг ,орон нутгийн талаар сонирхсон мэдээллээ авах боломжтой.

Үйлчилгээ
-и-мэйл хүлээн авах,илгээх
-хувийн хаяг нээх,захидал илгээх
-
Yahoo цахим шуудан messenger-ээр харилцах
-төрөл бүрийн мэдээ,мэдээлэл хайх
-компьютер интернэтийн сургалт явуулах
-хэлний хичээлүүд
-хуулиуд
-вэб хуудас
-хэвлэх олшруулах
-хамгийн хямд ,хамгийн найдвартай

соёлын ажилтны уулзалт боллоо

Соёлын ажилтны чуулга уулзалт Дашбалбар суманд амжилттай болж өндөрлөлөө

“Соёлын ажилтны анхдугаар чуулга уулзалт - 2012” Дашбалбар суманд зохион байгуулагдлаа
Соёлын ажилтны анхдугаар чуулга уулзалт Дорнод аймгийн Дашбалбар суманд 2012 оны 3 дугаар сарын 24-25- ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Чуулганы нээлтэд БСШУЯ-ны дэд сайд Т. Ундармаа, УИХ-ын гишүүн Д. Одбаяр, Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Н. Хүрэлбаатар Аймгийн ЗДТГ-ын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д. Жаргал, БСГ-ын дарга Р. Дуламсүрэн, Дашбалбар сумын засаг дарга М. Ёндонжамц, Дашбалбар сумын ИТХ- ын дарга Балжид нар чуулганд оролцогчдод амжилт хүсч мэндчилгээ дэвшүүллээ

Sunday, April 8, 2012

шинэ ном

Хотын төв номын санд 2010 оны 12-р сар, 2011 оны 1-р сард бэлэгээр ирж уншлагад шилжсэн номуудын жагсаалт.

1.    2010 оны 12-р сард Монгол улсын шадар сайд Н.Алтанхуяг, УИХ гишүүн Д.Батбаяр  нарын хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэг дэх номын санд авсан шинэ номуудын нэрс.

2.    2011 оны 1 сард Хотын төв номын сангийн уншлагад шилжиж орсон номуудын нэрс
Тус номд Соёл урлагийн онол түүх, судлаачийн индэр, соёл, урлагийн бодлого, боловсрол судлал, орчуулгын бүтээл гэсэн хэсгүүдээр 20 гаруй эрдэмтдийн бүтээлийг хэвлэгджээ. УБ 2011
Зарим бүтээл:
Т.Сэр-Од "Хөгжим" хэмээх нэрийн бэлгэдэл тэнгэртэй холбогдох нь
М.Ганжаргал "Монгол домог зүй дэх "хараацай" шувууны дүрийн онцлог"
Л.Чаминчулуун "Байгалийн амьд гоо үзэсгэлэнг үгийн урлагаар илэрхийлэх нь"
Д.Мандах "Японы яруу найраг"